Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 5.3 сая толгой мал тоолуулж улсад тэргүүлсэн байна.
Малын төрлөөр авч үзвэл 2.4 мянган тэмээ, 402.9 мянган адуу, 669.8 мянган үхэр, 2.2 сая хонь, 1.9 сая ямаа тоолуулсан байна.
Өмнөх онтой харьцуулахад адуу 7.2 хувь, үхэр 6.7 хувь, ямаа 84.6 хувиар тус тус өсөж тэмээ 2 хувь, хонь 0.2 хувиар тус тус буурсан байна.
Малтай өрхийн тоо 22.2 мянга болж өмнөх оноос 2.6 хувиар буурсан байна. Тус аймагт 34.6 мянган малчид бүртгэгдсэнээс 18.8 мянга 54.3 хувь нь эрэгтэй, 45.7 хувь нь эмэгтэй малчид байна.
Нийт малчдын 50.3 хувь нь 35 хүртэлх насны малчид байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Б.Тамираа
| Мал сүргийн тоогоор улсад дахин тэргүүллээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих