Монгол Улсын Төрийн дууллыг орон даяар нэгэн зэрэг эгшиглүүлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 11 цаг 40 минутад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төв талбайд боллоо.
Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Чингүнжавын талбайд төрийн албан хаагчид, иргэд, олон нийт эх орноо хайрлах сэтгэл, үндэсний бахархал, эв нэгдлээрээ нэгдэн Монгол Улсын Төрийн дууллаа хүндэтгэлтэйгээр эгшиглүүллээ.

Тус арга хэмжээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийн үнэ цэнийг эрхэмлэн дээдлэх, төрийн бэлгэ тэмдэгт хүндэтгэл үзүүлэх, иргэдийн эх оронч үзэл, үндэсний бахархлыг бэхжүүлэх зорилготой юм.

Энэхүү үйл ажиллагаанд төрийн албан хаагчид, иргэд өргөнөөр оролцож, эх орноо хайрлах сэтгэл, үндэсний бахархал, эв нэгдлээрээ нэгдэн төрийн дууллаа хамтдаа хүндэтгэлтэйгээр эгшиглүүллээ.

Б.Тамираа
| Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв |
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих