Хөвсгөл аймагт хүрэн баавгай суурьшлын бүс болон малчин өрхийн хот, хашаанд орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар шуурхай бүлэг байгуулан ажиллаж байна.
Тус аймгийн Байгаль орчны газарт энэ онд давхардсан тоогоор 155 удаа хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрч, малчин өрхийн хот, хашаанд орсон тухай нийт 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мөн сум бүрд шуурхай бүлэг байгуулж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн тохиолдолд иргэд 8800-1394 дугаарын утсаар шуурхай бүлэгт яаралтай мэдэгдэхийг анхаарууллаа.
Мөн Рэнчинлхүмбэ, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Алаг-Эрдэнэ, Түнэл, Цэцэрлэг зэрэг сумуудад нийт 17 баавгай устгасан байна. Сүүлийн үед баавгай уулаас бууж, суурьшлын бүсэд ойртох нь нэмэгдэж байгаатай холбогдуулан хөдөө явах, мал болон алдуул малаа хайж ууланд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг иргэдэд Хөвсгөл аймгийн Байгаль орчны газраас зөвлөж байна.
Б.Ганаа
| Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих