Хөвсгөл аймгийн Боловсролын газар Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуультай хамтран дүрслэх урлаг, дизайн технологийн багш нарт зориулсан хээрийн дадлага сургалтыг Жаргалант сумын байгалийн үзэсгэлэнт газрууд болон сургуулийн орчинд зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь дүрслэх урлагийн багш нарт байгалийн үзэмжийг уран сайхны аргаар дүрслэн зурах арга барил эзэмшүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх, дизайн технологийн багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, бүтээлч арга барилд сургахад чиглэжээ. Тус сургалтад 21 байгууллагын 29 багш хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлсэн байна.
Багш нар сургалтын үеэр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ сургуулийн ханын чимэглэл, орчны тохижилтын бүтээл хийж, хүлээлгэн өгчээ. Энэ нь сургуулийн орчныг өнгө үзэмжтэй болгоход хувь нэмэр оруулсан бөгөөд орон нутгийн иргэд, суралцагчид, багш нарын талархлыг хүлээсэн байна.
Үүний үр дүнд сургуулийн орчны стандарт сайжирч хүүхдийн сурч хөгжих таатай нөхцөл бүрдэхээс гадна дүрслэх урлаг, дизайн технологийн хичээлийг ойлгох, бүтээж урлах, зурах дур сонирхол нэмэгдэж, бүтээлч чиг хандлага төлөвшүүлэх таатай орчин бүрджээ.






Б.Ганаа
| Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ |
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих