Өнөөдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн аймгийн хошой аварга малчин Л.Энхтайванд Улсын аварга малчин цол тэмдэг улаан халзтай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.

Малчин Л.Энхтайван нь 28 жил тасралтгүй мал маллаж малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаардаг гэдгийг онцолж байлаа.
Тухайлбал сүүлийн 3 жилд мянга зургаан зуу гаруй толгой мал тоолуулж хонин сүргээ Сайнцагаан омгийн хониор, ямаан сүргээ Эрчим хар үүлдрийн ухнаар, үхэр сүргээ Сэлэнгэ үүлдрийн үхрээр, адуун сүргээ Сүхбаатар аймгийн Халзан сумаас хурдны угшлын хээлтэгч, хээлтүүлэгчээр сайжруулжээ.
Мөн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ бүрэн хамруулж нийгмийн салбар, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд сүүлийн 3 жилийн байдлаар 55,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

Б.Тамираа
| Улсын аварга малчин Л.Энхтайван малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаардаг |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих