Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн малчин Л.Зоригт мал аж ахуйн салбарт 35 жил ажиллаж байна.
Тэрээр сүүлийн гурван жил 3 өрхийг 200 толгой малаар малжуулсан байна. Жилд 40-50 сая төгрөгийн өрхийн орлого олж, жилд 10 сая төгрөгийг сайн үйлсийн аянд зарцуулдаг төдийгүй баг, сум орон нутгаас зохион байгуулж байгаа ажилд идэвхтэй оролцдог үлгэр жишээ малчин гэдгийг Тариалан сумын Засаг дарга Х.Эгиймаа онцолж байв.

Өнөөдөр малчин Л.Зоригт, түүний гэргий О.Оюунжаргал нарт Улсын аварга малчин цол тэмдгийг УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Тариалан сумын Засаг дарга Х.Эгиймаа нар гардуулан өглөө.
Л.Зоригт нь 2007 онд “Сумын сайн малчин”, 2008 онд мянгат малчин, 2015 онд аймгийн сайн малчин, 2021 онд аймгийн хошой аварга” малчин болж байсан ажээ.
| Улсын аварга малчин Л.Зоригт жилд 10 сая төгрөгийг сайн үйлсэд зориулдаг |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих