Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын зүүн урд зүгт өглөөний 7 цаг 59 минутад 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов. Тухайн цэгт ойрын өдрүүдэд нийт 3 удаагийн газар хөдлөлт болж байгаа бөгөөд Ар голын орчим өвөлжиж буй айл өрхүүдэд сул мэдрэгдсэн байна.
Хөвсгөл аймагт он гарсаар 3,5 магнитудаас дээш хүчтэй 30 удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тус аймгийн Цагааннуур, Хатгалын өргөн зурвасын газар хөдлөлтийн станцад 2022 оны 12 сарын байдлаар 0,1 магнитудаас дээш 12250 газар хөдлөлт бүртгэгдсэн гэж Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Б.Ганаа
| Рэнчинлхүмбэ сумын нутагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөв |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих