Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж ашиглалтад орлоо. Тус сум цэцэрлэгийн нэгдсэн байргүйн улмаас 4 тусдаа барилгад үйл ажиллагаагаа явуулж байсан. Дээрх барилгууд нь 1925, 1963, 1970, 2006 онд баригдсан хуучирсан барилгууд учраас олон жил ашиглагдаж барилгын чанар муудсан тул мэргэжлийн хяналтын байгууллагаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаад байсан юм. Шинэ цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хийт констракшн” ХХК цаг хугацаанд нь барьж ашиглалтад орууллаа. Шинэ цэцэрлэгтэй болсноор Чандмань-Өндөр сумын хүүхэд багачууд эрүүл, ая тухтай, тохилог стандартын орчинд сурч боловсрох нөхцөл боломж бүрдэж байна. Чандмань-Өндөр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд шинэ дотуур байрны барилга ашиглалтад орсон бөгөөд 320 хүүхдийн сургуулийн барилга баригдаж байна. Бид хүүхэд багачуудаа ая тухтай сурч боловсрох орчинтой болгохыг төлөө үе шаттай бүтээн байгуулалт өрнүүлж байна гэдгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хэлж байлаа.
Б.Гантуяа
| Чандмань-Өндөр суманд 100 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оров |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих