Хөвсгөл аймагт өнгөрсөн 2 удаагийн хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал тус аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т шөнийн 00 цаг 42 минутад 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мөн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар шөнийн 03 цаг 46 минутад 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.
| Хөвсгөлд өнгөрсөн шөнө 2 удаагийн хүчтэй газар хөдлөлт боллоо |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31