Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул ОУХМ Г.Угалзцэцэгт Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавъяат тамирчин” цол олгуулахаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 49-р тогтоолыг материалын хамт Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлжээ. Дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг энэ жил 39 настай бодбилдингээр сүүлийн 7 жил тасралтгүй хичээллэж байгаа юм. Тэрээр 2015 онд бодибилдингийн төрлөөр Монголоос дэлхийн аварга болсон анхны эмэгтэй тамирчин болж байсан бол 2016 онд амжилтаа бататгаж, дэлхийн хошой аварга цолыг эх орондоо авчирсан анхны тамирчин болсон юм. Энэхүү амжилтаа бататган өнгөрсөн 10 сард Энэтхэг Улсын Пунь хотноо болсон бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс “Women’s Athletic Physique -165 cm” ангилалд өрсөлдөж хос алтан медаль хүртэж Ази тивийн аваргаар 3 дахь удаагаа шалгараад байгаа ажээ.
| Хөвсгөлийн уугуул Г.Угалзцэцэгийг гавъяат тамирчинд нэр дэвшүүлжээ |
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих