Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган гол буюу гурван аваргын нутагт “Монгол бөхийн баяр” 7 дугаар сарын 23, 24-нд болно.
Тус баяр нь бөхийн түүхэнд нэг голын 3 аварга гэж хүндлэгдсэн Уялган голын уугуул Монгол Улсын аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилготой юм.
Цагаан-Үүр сумын төвөөс зүүн тийш 30 км-ийн зайд Уялган гол байдаг.
Энэ голоос улс орон даяар нэр алдраа дуурсгасан Монголын гурван хүчит аварга Д.Дамдин, Х.Цэвээнравдан, Ч.Бээжин, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид, Д.Доржготов, улсын гарьд Д.Баяраа, улсын начин Ц.Ванчинхорлоо, Ш.Ванчин, Д.Лхагва-Очир, Т.Бат-Эрдэнэ, А.Өлзийбаяр, Ц.Жадамбаа, Б.Баттогтох зэрэг аймгийн арслан, заан, начнууд төрсөн хүчтэний өлгий нутаг юм.
Иймээс тус баярыг Уялган голд 2023 онд анх зохион байгуулсан бөгөөд 2 жилд нэг удаа хийж байхаар болжээ.
Б.Ганаа
| Монгол бөхийн баяр 7 дугаар сарын 23-24-нд Уялган голд болно |
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих