Норвег улсын Драммен хотноо болж буй пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастер 1 ангилалд Хөвсгөл аймгийн тамирчин ОУХМ Ц.Отгондалай түрүүлж дэлхийн гурван удаагийн аварга боллоо.
Тэрээр -93 кг-д 205 кг шахаж алтан медалийн эзэн боллоо.
Ц.Отгондалай 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2007 оноос эхлэн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2015 онд спортын мастерын болзол хангажээ.
Мөн 2017 онд Филиппин улсын Манила хотод болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний -93 кг жинд түрүүлж Ази тивийн аварга болсон юм.
2022 онд Казахстан улсад болсон пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд классик хэвтээ шахалтын -93 кг-д 205 кг шахаж дэлхийн аварга болж байсан бол өнгөрсөн онд АНУ-ын Техас мужийн Остин хотод болж буй пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд классик хэвтээ шахалтын -93 кг-д түрүүлж дэлхийн хошой аварга болсон юм.
Б.Ганаа
| Ц.Отгондалай дэлхийн гурван удаагийн аварга боллоо |
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих