Өвлийн мөсний спорт загасчлалын “Хөвсгөлийн Цом” олон улсын 15 дахь удаагийн тэмцээн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, “Хөх Баавгай” хөтөлбөрийн хүрээнд 3 сарын 15 -18-нд Ханх сумын Хороо голын адаг болон Ногоон нуурт хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.
Тус тэмцээнийг энэ жил Хөвсгөл аймгийн Засаг даргын ивээл дор, Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газар болон Ханх сумын Захиргааны дэмжлэгтэйгээр “Саяан-Радиан” ХХК болон Хөвсгөл аймгийн Загасчлалын спортын холбоо хамтран зохион байгуулна.
“Хөвсгөлийн цом” спорт загасчлалын тэмцээнд тэргүүн байр эзэлсэн жуулчинд адал явдалт аяллын зориулалттай “Cross Speed” мотоцикл гардуулахаар болжээ.
Б.Ганаа
| “Хөвсгөлийн цом” спорт загасчлалын тэмцээн болно |
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих