Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын нэрэмжит төрийн албан хаагчдын спортын наадам гар бөмбөг, сагс, дартс, шагайн харваа, ширээний теннис гэсэн таван төрлөөр 3 өдрийн турш боллоо.
Энэ жилийн спортын наадамд 22 сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, 18 агентлаг, байгууллагын 78 багийн 600 гаруй төрийн албан хаагч тамирчид оролцож, хурд хүч, оюун ухаан, цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр аймгийн Цагдаагийн газрын баг тамирчид тэргүүлж шилжин явах цомын эзэн боллоо.
"Төрийн албан хаагчид цаг наргүй ажиллаж байдаг боловч эрүүл мэндээ анхаарах нь чухал байна. Ялангуяа энэ жил монгол өв уламжлалаа сэргээн дэлгэрүүлэх зорилгоор шагайн харвааны тэмцээнийг шинээр оруулж өгсөн нь онцлог арга хэмжээ боллоо" гэдгийг Засаг дарга онцолж байлаа.
| ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭД БОЛЛОО |
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих