Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар 1000 шатарчны нээлттэй тэмцээн эхэллээ.Тус тэмцээнийг анх 2015 онд зохион байгуулж байсан бөгөөд энэ жил 2 дахь удаагаа болж байна.Тэмцээний хамгийн бага оролцогч 5 настай бөгөөд нэг дор олон хүнийг хамруулсан тэмцээн учраас иргэд идэвхтэй оролцож байна. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нь нутгийн иргэдийнхээ сайн сайхны төлөө сургуулийн сурагчдын дунд математикийн олимпиад, шатрын нээлттэй тэмцээн, бүх нийтийн марафон гүйлт зэрэг олон арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.
Б.Ганаа
| Хөвсгөлд 1000 шатарчны нээлттэй тэмцээн эхэллээ |
|
Сэтгэгдэл бичих