Хөвсгөл аймгийн Мөрөн хотод сумын заануудын “Хангарьд цом -2026” нээлттэй барилдаан гурав дахь жилдээ болж Булган, Архангай, Хөвсгөл аймгийн 56 бөх бяр чадлаа сорин барилдлаа.
Тус барилдаан тойргоор болж Архангай аймгийн Хайрхан сумын харьяат сумын заан Г.Ганбаяр нэг ч уналгүй түрүүлж цом хүртлээ.

Мөн энэ үеэр Архангай аймгийн Хайрхан сумын заан Г.Ганбаяр, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын заан Б.Батбаясгалан, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын заан П.Итгэл, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын заан Э.Бямбадалай, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Т.Баасан-Очир, Улаан-Уул сумын заан Б.Цэнгэл нар хамгийн их давсан шилдэг 6 бөхөөр шалгарлаа.
Хөвсгөл аймгийн хэмжээнд сумын заан цолтой баяр наадамд идэвхтэй барилддаг 100 орчим бөхчүүд байдаг.
Цаашид тэмцээнийг жил бүр зохион байгуулж хоймор нутгаа дуурсгасан олон бөхчүүдийг төрөн гаргах зорилготой гэдгийг Хангарьд төвийн нарийн бичгийн дарга Б.Болд хэллээ.

Б.Тамираа
| Сумын заануудын барилдаанд Архангайн бөх Г.Ганбаяр түрүүллээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих