Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Монголын урчуудын холбооны Хөвсгөл аймаг дахь салбарын хамтарсан Урчуудын эвлэлийн салбарын анхны дарга Э.Ламжавын нэрэмжит “Хөвсгөл арт-2025” шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн Хөвсгөл арт галерейд гарсан билээ.
Энэ үеэр оны шилдэг бүтээлийн эзнээр Цэцэрлэг сумын дүрслэх урлагийн багш, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Хайдавын Алтанхуяг “Хийморь” бүтээлээрээ шалгарлаа.

“Хийморь” бүтээл нь арьсан хөөмлийн аргаар хийсэн. Аз хийморьтой байхыг бэлгэдэж морио шүтдэг гэсэн санааг өргөн уудам талдаа эрх дураараа тонгочин янцгаан давхиж буй азаргаар төлөөлүүлэн бүтээлээ хийсэн гэдгийг Х.Алтанхуяг хэлж байлаа.
Тус үзэсгэлэнд хоймор нутгийн 20 орчим уран бүтээлчийн 40 гаран бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна.
Б.Тамираа
| Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих