Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн хамт олон Монгол Улсын номын сангийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт баг хамт олноороо идэвх зүтгэл гарган ажиллаж "Шилдэг нийтийн номын сан”-гаар шалгарч Үндэсний номын сангийн нэрэмжит "Ном цом” шагналын эзэд болов.Тус номын сан үйл ажиллагаандаа шинэ дэвшилтэт технологи бүхий Lib4U.net программын шинэ хувилбарыг нэвтрүүлснээр номын сангийн каталоги цахимд шилжжээ. Энэ нь орчин үеийн үүлэн технологид суурилсан бөгөөд номын сангийн бүх мэдээлэл нь найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа бүхий дата төвүүдэд байрлах юм. Өөрөөр хэлбэл хүссэн хүн бүр интернэтэд холбогдсон ухаалаг гар утас болон суурин компьютероо ашиглан хаанаас ч номын сантай холбоотой номын сангийн үйл ажиллагаа, ном зүйн мэдээллийг богино хугацаанд олж авах боломжтой болжээ. Мөн гэр бүлээрээ ном унших иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор номын богц аян өрнүүлж шинээр хэвлэгдэн гарч буй ном сэтгүүлийг орон нутгийн цахим сайтаар танилцуулан олон нийтэд хүргэх зэрэг олон шинэлэг ажлыг хийж хэрэгжүүлж байгаа ажээ.
Б.Гантуяа
| Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан шилдэг байгууллагаар шалгарав |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих