Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, аргачлалыг иргэд олон нийтэд таниулах чиглэлээр “Өрхийн судар оршвой” номыг Монгол Улсын гавьяат багш П.Лхагвасүрэнгээр бичүүлсэн байна.
МУГБ П.Лхагвасүрэн нь гэр бүл ураг, удмын талаар 10 гаруй жил судалж, 3 ном бичжээ.
“Өрхийн судар оршвой” номд монгол удмын сангаа хамгаалах Богд хааны бодлого, цус ойртолт, угийн бичиг хэрхэн хөтлөх дадлага ажил, угийн бичгийн зураглалд хэрэглэдэг тэмдэглэгээ, ураг төрөл ба уламжлал, урагтай холбоотой зарим нэршил зэргийг дэлгэрэнгүй бичжээ.
Айл өрх бүр заавал хөтөлдөг байсан түүхэн судар алдарснаас сүүлийн жилүүдэд цус ойртолтоос үдэлтэй өвчлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдсээр байна.
Иймээс иргэн бүр угийн бичгээ хөтөлж, үр хойчдоо заавал өвлүүлдэг байхыг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас уриалж, тус номыг ахлах ангийн сурагчид, залуу гэр бүлүүдэд тараахаар 1000 хувь хэвлүүлсэн байна.
Б.Ганаа
| “Өрхийн судар оршвой” номыг ахлах ангийн сурагчид, залуу гэр бүлүүдэд үнэгүй олгож байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих