Хөвсгөл аймагт теник технологийн улсын 23-р олимпиадын хоёрын даваа эхэлж олимпиадад 80 багш, 120 гаруй сурагчид оролцож байна. Тус олимпиадыг аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулиас Алтан гадас одонт, Ардын боловсролын тэргүүний ажилтан магистр зөвлөх багш Х.Намжилцэрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Олимпиадын нээлтэнд Х.Намжилцэрэнгийн хамт ажиллаж байсан хамт олон, гэр бүл, үр хүүхэд, шавь нар Улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш сурагчид оролцов.

Х.Намжилцэрэн нь тус аймгийн Галт сумын уугуул бөгөөд боловсролын салбарт 39 жил ажиллахдаа 1997-2001 оны хичээлийн жилүүдэд суралцагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 3 шатлалтай авто жолоо, оёдол сүлжмэл, нийтийн хоол, мод боловсруулалт, техникийн дугуйлан чиглэлүүдээр технологийн сургалтанд шинэчлэл хийж тодорхой үр дүнд хүрсэн шилдэг багш нарын нэг юм. Тухайлбал улсад 1982-1996 онуудад нисэх загварын таван төрлөөр 7 сурагч оролцож алтан медаль 3, мөнгөн медаль 4, хүрэл медаль 3, шагналт байрт 1 сурагч 2 удаа орж багаараа 5 жил дараалан 2-р байр эзлэн техник спортын шилжин явах цом хүртэж байжээ. Олимпиад хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргах ажээ.

Б.Гантуяа
| Теник технологийн улсын 23-р олимпиадын хоёрын даваа эхэллээ |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих