"Монголын сайхан бичигтэн-2018" улсын уралдаанд хоймор нутгийн багш, сурагчид амжилттай оролцож Хөвсгөл аймгийн БСУГ “Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналыг хүртлээ. Мэргэжлийн багш нарын ангилалд Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Б.Анхбаяр тэргүүн байр, Авьяас сургуулийн багш Б.Отгонтуяа дэд байр, Титэм сургуулийн 12б ангийн сурагч Д.Бямбажаргал тэргүүн байр эзэлж МУИС-д 4 жил Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийн бичгээр шагнагджээ.

Анги нийтийн ангилалд Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш О.Нямгэрэл багштай 10в анги дэд байр, Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Н.Батцэцэг 8а анги, гутгаар байр, бичвэрийн бус бүтээлийн төрөлд Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Нямчимэг дэд байр, Хөвсгөл аймгийг Жаргалант сумын уугуул, ахмад багш, Клиникийн профессор Д.Сайнтогтох тусгай байрт шалгарчээ.

Насанд хүрэгчдийн ангилалд Баянзүрх сумын англи хэлний багш Л.Ууганжаргал тусгай байр, сурагчдын ангилалд Баянзүрх сумын сургуулийн 8б ангийн сурагч Ү.Энхжин гутгаар байр, Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Б.Амарзаяа тусгай байр, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн нэрэмжит шагналыг Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш Б.Цогжаргал, Сод-Эрдэм сургуулийн багш Б.Алимаа Жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналыг Титэм сургуулийн Ц.Цэвээнсүрэн багштай 8 д ангийн хамт олон хүртжээ.



Тус аймгийн БСУГ-ын Монгол хэлний мэргэжилтэн О.Оюунтунгалагын санаачилгаар “Эх хэл бичиг” хөтөлбөрийн хүрээнд “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны эхний шатыг орон нутагтаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ивээл дор зохион байгуулж монгол хэл бичгийн 83 багш, 2250 сурагч анги нийтийн ангилалд оролцож тэргүүлсэн шилдгүүдийг улсын уралдаанд оролцуулсан ажээ.

Б.Гантуяа
| Хөвсгөл аймгийн БСУГ “Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналыг хүртлээ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих