Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ирэх сарын 1-нд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан эцэг эхчүүдэд зориулан мэдээлэл өглөө.
Тус аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 50 байгууллагад 9606 хүүхэд суралцдаг. Цэцэрлэгт хүүхдээ танхимаар, цахимаар сургах гэсэн 2 сонголтоос эцэг эхчүүд хийх боломжтой гэнэ. Харин цэцэрлэгт танхимаар сургах бол заавал халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ буюу цагаан хорхойн шинжилгээг өгсөн байх шаардлагатайг онцолж байлаа. Иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд бямба, ням гарагт эмч нар цэцэрлэг бүрт тусгай цагийн хуваарийн дагуу шинжилгээ авах хуваарийг аймгийн Эрүүл мэндийн газраас гаргасан байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ шинжилгээг өгсний дараа цэцэрлэгт өгөх ажээ.
Б.Туяа
| Шинжилгээнд хамрагдсан хүүхдийг цэцэрлэгт авна |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31