Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас "Багшийн хөгжил, бахархлын өдөр" уриатайгаар Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 өдрийг тэмдэглэж шилдэг багш нараа шагнаж урамшуулан хүндэтгэл үзүүлэв. Энэ удаагийн баяраар Боловсрол шинжлэх ухааны яамны Боловсролын тэргүүнээр 19 багш, Яамны жуухаар 48 багш шагнагдлаа. Мөн аймгийн шилдэг сургуулиар Цагаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, Мөрөн сумын Ирээдүй 21-р зуун сургууль шалгарлаа. Аймгийн шилдэг цэцэрлэгээр Галт сумын цэцэрлэг, Чандмань-Өндөр сумын цэцэрлэг, Цэцэрлэг сумын цэцэрлэг тус тус шалгарсан байна. Улсын шилдэг илтгэлийн уралдаанд дэд байр эзэлсэн 1-р цэцэрлэгийн багш Д.Цолмон, Сургалтын чанарт ахиц гаргасан 8 багш, ЭЕШ-д амжилт үзүүлсэн 10 багш, Оюунлаг ирээдүй уралдаанд шалгарсан 8 багт шагнал урамшуулал гардууллаа. Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийн баярын тоглолтыг Авьяас 8-р сургуулийн авьяаслаг багш, сурагчид Хөвсгөл аймгийнхаа нийт багш нарт мэндчилгээ дэвшүүлэн уран бүтээлээ өргөн барилаа.
Б.Ганаа
| Багш нар баяраа "Багшийн хөгжил, бахархлын өдөр" уриан дор тэмдэглэв |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31