Хөвсгөл аймагт Дэлхийн эмч нарын баярын өдрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээ, сэхээн амьдуулах тасгийн их эмч Хаянхярваагийн Цэнд-Аюуш эмчийн нэрэмжит эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна.
Илтгэлээс гарч буй эмч нарын санал санаачлагыг эрүүл мэндийн салбар бодлогодоо хэрэгжүүлж стратеги төлөвлөгөөндөө тусган ажиллах зорилготой бөгөөд энэ жил илтгэлийг АШУИС-ийн эмч нар хүрэлцэн ирж шүүж байгаагаараа онцлог гэнэ. Энэ удаагийн онол практикийн бага хурал нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэл, нийгмийн эрүүл мэнд удирдлага зохион байгуулалт хүний нөөцийн ёс зүй гэсэн 2 чиглэлээр явагдаж 32 эмч оролцож байна.
Оролцогчдын хувьд эмч нар өөрийн мэргэжилд тулгуурлан судалгаа шинжилгээний ажилд дүгнэлт хийж иргэдэд болон эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй цаашид авах олон санааг дэвшүүлж байна гэдгийг Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Нансалмаа хэлж байлаа. Тухайлбал бага насны хүүхдийн эндэгдэл буурахгүй байгаа нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагатай холбоотой бус эхчүүд орой хяналтанд орсон, ханиад томуу хүрсэнээс хойш хожуу эмнэлэгт ханддаг, гэнэтийн осол гэмтэлд өртдөг зэрэг анхаарах асуудал байгааг хэлж байлаа.
| ЭМЧ НАРЫН СУДАЛГААНЫ АЖЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БОДЛОГОД ТУСГАНА |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих