Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас отроор яваа иргэдийн судалгааг сум тус бүрээр гаргаж отор хийж буй орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх тухай албан бичгийг хүргүүлжээ. Өөр сумын нутагт отор нүүдэл хийх иргэд нийт 924 хүн, үүнээс жирэмсэн эмэгтэй 19, 1-5 хүртэлх насны хүүхэд 91, 65-аас дээш насны иргэд 38, суурь өвчтэй 129, хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэний судалгааг гарган, отор хийх орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүргэж тус иргэдийг байнга эргэж тойрч шаардлагатай үед эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх үүрэг өгсѳн байна. Тус аймгийн 23 сумын амбулаторийн нийт үзлэгт томуу томуу төст өвчин 7,9 хувийг эзлэж өмнөх 7 хоногоос 0,8 хувиар бага байгаа гэнэ. Харин амбулаторийн нийт Рашаант, Ренчинлхүмбэ, Төмөрбулаг, Улаан-уул, Ханх, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Цагааннуур суманд амбулаторийн нийт үзлэгт 10 хувиас дээш хувьтай байгаа ажээ.
Б.Гантуяа
| Оторт яваа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэнэ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих