Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ
2025-12-15 16:02:06, 342

Хөвсгөл аймгийн хүн амын дундаж наслалт  2020-2025 онд нэмэгдсэн нь салбар дундын бодлогын уялдаа, иргэдийн эрүүл мэнддээ анхаарах байдал нэмэгдсэн, эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэх үйлчилгээний чанар сайжирсан байна. 

Иргэдийн  дундаж наслалт 60 орчим байсан бол сүүлийн жилүүдэд 5.1 хувиар нэмэгджээ.

Энэ онд эхийн эндэгдэл гараагүй, зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралт 23.5-18.8 болж 4.7 промиллоор буурчээ.

Мөн хорт хавдрын шалтгаант нас баралт 15.2-10.0 болж 5.2 промиллоор буурч, товлолын дархлаажуулалтын хамрагдалт 98 хувьд хүрсэн байна.

Иргэд эрүүл мэнддээ анхаардаг болсон, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн ур чадвар сайжирсан зэрэг хамтын ажиллагааны үр дүнд сэргийлж болох нас баралт буурсан байна.

Б.Тамираа



Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0