Сурагчдын амралт эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс сэргийлэх хэрэгтэйг Хөвсгөл аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.
Хөвсгөл аймагт 2021 онд осол гэмтлийн улмаас 0-18 насны хүүхдийн нас баралт 15 тохиолдол бүртгэгдсэн бол он гарсаар 6 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал зам тээврийн ослын улмаас нэг, орноосоо унаж нэг, амиа хорлосон хоёр, усанд живж нэг, юманд цохиулж нас барсан нэг тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн он гарсаар 0-18 насны хүүхдийн 112 өвчлөл бүртгэгдсэний дотор зам тээврийн осол гэмтэл, түлэгдэлт, хүчирхийлэл хамгийн их тохиолдол байна. Иймээс аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурахгүй байх, гэртээ харах хүнгүй үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд ЭМГ-ын мэргэжилтэн Т.Хөвсгөл зөвлөж байлаа.
Б.Тэнгэр
| Осол гэмтлийн улмаас нас барсан 6 тохиолдол бүртгэгджээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих