Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 10 тохиолдол шинээр нэмэгдэж, нас баралт 2 бүртгэгдсэн байна. Сүүлийн үед халдварын тохиолдол буурч байгаа боловч халдвар авсан иргэд хүндрэх тохиолдол нэмэгдэж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 53, гэрээр хяналтад 87 хүн эмчлүүлж байгаагийн дотор хүнд 6, хүндэвтэр 35, хөнгөн 99, хүүхэд 49, жирэмсэн эх 2 байгаа гэнэ.
Иргэд халдвар авсан тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй харъя өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж хүндрүүлэхгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
Б.Ганаа
| Сүүлийн 24 цагт халдварын 10 тохиолдол нэмэгдэж нас баралт 2 бүртгэгдлээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих