Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 336 тохиолдол батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 14075 боллоо.
Ялангуяа эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэд халдвар авах, халдвар тараах эрсдэл өндөр байгаа тул Нэгдсэн эмнэлэгт коронавируст халдварыг эрэмбэлэн ангилах бүстэй боллоо. Тодруулбал Нэгдсэн эмнэлгийн Эрт илрүүлгийн төвийн зүүн талын В1 давхрын хаалгаар сумын болон өрхийн бичигтэй, шинжилгээний бичигтэй иргэдийг хүлээн авч байна. Иргэд эрэмбэлэн ангилах бүсээр үйлчлүүлэхдээ гэр бүлийн гишүүдийг дагуулахгүй, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан ирж үзүүлэхийг анхааруулав.
Мөн эмнэлэгт хэвтэх тохиолдолд эргэлт авахгүй байх боломж нөхцөлийг бүрдүүлсэн учраас хувийн бэлтгэлээ сайтар хангахыг Нэгдсэн эмнэлгээс зөвлөж байна.
Б.Ганаа
| Нэгдсэн эмнэлэг коронавируст халдварыг эрэмбэлэн ангилах бүстэй боллоо |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих