Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд иргэдийг хэвтэн эмчлүүлэх, үзлэг оношилгоо хийх, яаралтай тусламж үзүүлэх, сэргээн засах эмчилгээ хийх стандартын орчин бүрдсэн Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орлоо. Тосонцэнгэл сум 4400 гаруй хүн амтай жилд 250 гаруй хүн эрүүл мэндийн төвдөө хэмтэн эмчлүүлж 50 орчим эх амарждаг байна. “Эмнэлгийн байр нь хуучирч, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүнд болсон учраас 2019-2020 онд 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Улсын төсөвт тусгуулж, ийнхүү 2021 онд бүрэн ашиглалтад орж байна. Сумын төвийн дулаан, цэвэр, бохирын шугамд холбогдсон, сум дундын эмнэлгийн жишиг зургаар баригдсан зэрэг харьцангуй хүчин чадал сайтай эмнэлэг болсон.

Одоо сумын ЭМТ-ийн эмч, ажилтнууд маань иргэддээ сэтгэл хангалуун үйлчлүүлэх боломжийг олгож, тусламж үйлчилгээний чанар илүү сайжирна гэдэгт итгэлтэй байна. Энэ жил тус эмнэлэгт Элэг Бүтэн Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн Мобайл технологийг нэвтрүүлэх болно” гэдгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлж байлаа.
Б.Ганаа
| Тосонцэнгэл суманд стандартын “Эрүүл мэндийн төв”-ийн барилга ашиглалтад орлоо |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31