Хөвсгөл аймагт сүүлийн үед коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Эцэг эхчүүд дархлаажуулалтад хамрагдсан боловч гэр бүл үр хүүхдэдээ зөөвөрлөн халдварыг тээх тохиолдол их байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар 0-15 насны 15 хүүхэд коронавируст халдвараар өвчлөн эмчлүүлж байна. Иймээс эцэг эхчүүд олон нийтийн газраар зорчихгүй, бага насны хүүхдийг тогтмол халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулж амны хаалт зүүлгэж байхыг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Мөн урин дулаан цагт хүүхдүүд бөөнөөр уулзалдах, гадуур тоглох зэрэг нь эрсдэлд өртөх аюултай тул гэртээ байхыг зөвлөж байна.
Б.Туяа
| Хөвсгөлд бага насны 15 хүүхдээс коронавируст халдвар илэрчээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31