Хөвсгөл аймаг коронавирусны батлагдсан тохиолдлуудыг бүрэн эмчилж ногоон бүс болж байсан боловч хот хоорондын зам нээгдсэнээр халдвар зөөвөрлөгдөн нэмэгдэж эрсдэлтэй нөхцөл байдал үүслээ. Коронавируст халдварыг эмчилж байсан Халдварт сүрьеэгийн тасаг өвчтөнөөр дүүрсэн учраас Сэтгэц, арьсны тасгийг чөлөөлөн Нэгдсэн эмнэлгээс 120 орчим орыг нэмэлтээр дэлгэж байгаа гэнэ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид 565 сорьцод PCR шинжилгээ хийхэд 29 хүнээс Ковид-19 халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 150 болсон байна. Тодруулбал Чандмань-Өндөр суманд 1, Мөрөн суманд 28 хүнээс халдвар илэрч Хөвсгөл аймагт идэвхтэй байгаа нийт 10 голомт байгаагийн 8 нь Мөрөн суманд байгаа ажээ.
Б.Ганаа
| Халдварт сүрьеэгийн тасаг өвчтөнөөр дүүрсэн учраас Сэтгэц, арьсны тасгийг чөлөөлөн бэлтгэж байна |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31