Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирүст халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 98 боллоо. Тодруулбал Мөрөн суманд 13, Улаан-Уул суманд 1, Чандмань-Өндөр суманд 3 тохиолдол илэрсэн байна. Орон нутгийн зам нээгдсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймагт голомттой бүс нутгаас зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт 1062 иргэн өрх сумын эрүүл мэндийн төвийн хяналтад гэрийн ажиглан тусгаарлалтад байна. Иймээс эрсдэл өндөр байгаа учраас хүн хоорондын зай барин олон нийтийн газраар зорчихгүй, амны хаалт тогтмол зүүж байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
Б.Ганаа
| Хөвсгөлд шинээр 17 тохиолдол батлагдаж Мөрөн суманд 3 шинэ голомт үүслээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31