Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал гардууллаа.

Цар тахлын голомтод ажиллаж байгаа Зооноз өвчин судлалын төв, Халдвартын тасаг, Нэгдсэн эмнэлгийн лаборатори, Эрүүл мэндийн газрын тандалт судалгааны багийн нийт 31 албан хаагчдад талархал илэрхийлж, гарын бэлэг гардууллаа. Тус аймгийн хэмжээнд коронавирүст халдварын 69 тохиолдол бүртгэгдсэнээс 60 нь эмчлүүлэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Хүнд нөхцөлд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдадаа урам өгч, сэтгэлийн дэм хайрлахыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэн аж ахуйн нэгжид Мэргэжлийн хяналтын газраас уриалж байлаа.
Б.Ганаа
| Цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал гардууллаа |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31