Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд ойрын хавьтлын 19, тандалтын зорилгоор 85 нийт 104 сорьцод PCR шинжилгээ хийхэд 1 тохиолдол батлагдсан байна. Тодруулбал Мөрөн сумын 5 дугаар голомтын ойрын хавьтлын нэгдүгээр багийн иргэнээс коронавирусийн халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 67 боллоо гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Коронавирүст халдвар авсан иргэдийн 57 хүн эдгэрч гэрийн ажиглан тусгаарлалтад шилжсэн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 10 хүний 7 хөнгөн, 3 хүндэвтэр, хүнд, маш хүнд хүн байхгүй байна. Голомттой бүс нутгаас ирсэн иргэдийн гэрийн ажиглан тусгаарлалтад 754 хүн байгаагаас 209 иргэн Улаанбаатар хотоос ирсэн иргэд байна. Эрсдэл хаана ч байх аюултай тул иргэн бүр хариуцлагатай байж аюулт өвчнөөс гэр бүлээ хамгаалаарай гэдгийг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Б.Туяа
| Хөвсгөл аймагт коронавирүст халдварын 1 тохиолдол нэмэгдлээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31