Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэнээс коронавирүсний халдвар илэрсэн байна. Тус иргэн 4 сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос буяны ажлаар ирж гэрийн ажиглалт тусгаарлалтанд байж холбогдох шинжилгээнд хамрагдаж байсан гэнэ. Энэ үед халдвар илрээгүй боловч 13 дахь хоногтойд PСR шинжилгээнд хамруулахад коронавирүсний халдвар илэрч батлагдсан байна. Тус сумын хэмжээнд энэ сарын 27-ы өглөөний 6 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоолоо гэдгийг Засаг дарга Л.Энхжаргал мэдээллээ. Хөл хорио тогтоосон хугацаанд банкны үйл ажиллагаа, 12-р ангийн сурагчдын хичээлийг зогсоож, сумын хүнс барааны дэлгүүрүүдийг цагийн хуваарийн дагуу ажиллуулж, сумаас гарах, орох хөдөлгөөнийг хориглон хяналтын постыг ажиллуулж эхэлжээ.
Б.Ганаа
| Чандмань-Өндөр суманд ирсэн иргэнээс 13 дахь хоногт коронавирүс илэрчээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31