Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 106 сорьцод PCR шинжилгээ хийж 3 тохиолдол илэрч коронавирүсний халдвар батлагдсан тохиолдлын нийт тоо 61 боллоо гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ. Тус иргэд гэрийн ажиглан тусгаарлалтад байсан бөгөөд 6 дахь хоногийн шинжилгээгээр халдвар илэрсэн байна. Тодруулбал Улаанбаатар хотоос ирсэн 2 иргэн, ойрын хавьтлын 1 хүнээс халдвар илэрчээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тандалт хяналтад 828 иргэн байна. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 10, Тариалан суманд 1, Рэнчинлхүмбэ суманд 2, гэрийн эмчлэгдэн хяналтад байгаа 1 хүн байна. Иргэдийн дотор хөнгөн 6, хүндэвтэр 6, хүнд 2 хүн байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
.jpg)
| Хөвсгөлд 3 тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 61 боллоо |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31