Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 315 сорьцод PCR шинжилгээ хийхэд Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 2 иргэнээс коронавирусний халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 36 боллоо.
Өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 14, Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвд 5, гэрээр 3 иргэн эмчлэгдэж байна. Тус иргэдийн биеийн байдлыг авч үзвэл 1 хүнд, хүндэвтэр 8, хөнгөн 13 иргэн байгаа гэнэ. Халдвар батлагдсан иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас шинжилгээ авч байгаа. Иймд эрсдэл өндөр байгаа энэ үед иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Б.Ганаа
| Хөвсгөл аймагт 2 тохиолдол нэмж батлагдлаа |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31