Хөвсгөл аймагт өнөөдөр коронавируст халдварын 3 тохиолдол нэмж батлагдсанаар нийт халдвар авсан хүн 34 боллоо гэдгийг Шуурхай штабаас мэдээллээ.
Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдээс тандалтын зорилгоор шинжилгээ авахад өчигдөр орой Сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 2 хүнээс халдвар илэрсэн. Өнөөдөр тус тасгаас дахин 2 хүнээс мөн ар гэрийн нэг хүнээс халдвар илэрсэн байна. Одоогийн байдлаар тухайн иргэдийг Халдвартын тасагт шилжүүлж тусгаарлан, ойрын хавьтлуудыг тодорхойлохоор тандалт судалгаа хийж байна.
Эх үүсвэр нь тодорхойгүй шинэ голомт тул иргэдийг гэрээсээ гарахгүй, ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай анхаарууллаа.
Б.Гантуяа
| Хөвсгөл аймагт 3 тохиолдол нэмж батлагдлаа |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31