Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 2 иргэнээс коронавирүст халдвар илэрсэн байна. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид өнөөдөр тандалтын зорилгоор 50 сорьцод шинжилгээ хийхэд 2 эерэг тохиолдол нэмж бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 31 боллоо гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай мэдээллээ. Халдвар илэрсэн иргэд нэг сар гаруй хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хаанаас халдвар авсан эх үүсвэр нь тодорхойгүй байгаа гэнэ. Иймээс иргэдийг онцын шаардлагагүй бол гадуур гаралгүй гэртээ байх хэрэгтэйг анхааруулж байна.
Б.Ганаа
| Сүрьеэгийн тасагт эмчлүүлж байсан 2 иргэнээс коронавирүст халдвар илэрлээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31