Хөвсгөл аймагт коронавируст халдварын 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Өнөөдөр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид Цэцэрлэг сумын ойрын хавьтлын 222, Мөрөн сумын ойрын хавьтлын 31, бусад сумаас тандалтын зорилгоор авсан 220, нийт 478 сорьцод PCR шинжилгээ хийсэн байна. Энэ үеэр Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 2, Мөрөн сумын ойрын хавьтлын 4, нийт 6 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 29 боллоо.
Иймээс иргэдийг онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гаралгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг Эрүүл мэндийн газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
| Хөвсгөлд коронавирүст халдварын 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31