Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд энэ сарын 17-ы шөнө 34 настай эмэгтэй цус алдсаны улмаас хүндэрсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Э.Инжирээр ахлуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй баг очиж хагалгаа хийжээ. Тус эмэгтэй савны гадуур жирэмсэлсний улмаас хэвлийн хөндийд цус алдсан байна. Орон нутагт хийсэн хагалгаа амжилттай болсон бөгөөд өнөөдрийн байдлаар эмэгтэй биеийн байдал сайн байгаа гэнэ. Энэ үед Цэцэрлэг суманд коронавирүсний халдвар бүртгэгдсэн байсан. Хагалгаанд орсон эмэгтэй коронавирүст халдварын дам хавьтлын иргэн байсан ч эмч нар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тасралтгүй хүргэж ажиллаа. Орон нутагт томилогдсон эмч нарыг баг хагалгааны дараа өчигдөр өглөө Мөрөн суманд ирж тусгай бэлтгэсэн тусгаарлалтад орсон. Хугацаа дуусахаар шинжилгээ өгсний дараа ажил үүргээ хэвийн гүйцэтгэнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Энхдалай хэлж байлаа.
Б.Гантуяа
| Цэцэрлэг суманд цус алдаж хүндэрсэн эхэд хагалгаа хийж амь насыг нь аварлаа |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих