Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул энэ сарын 17-ы өдрийг хүртэл тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хориглосон байна. Тус иргэнээс 6 дахь хоногт авсан шинжилгээ эерэг гарсан тул гэр бүлийн 2 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад мөн эерэг гарсан байна. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж Цэцэрлэг сумын Засаг даргад зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна. Мөрөнгөөс мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон тандалт судалгааны багийг Цэцэрлэг сум руу гаргасан байна. Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг Мөрөн суманд авч ирж PCR шинжилгээ хийнэ. Хариу маргааш гарах тул иргэдийг сандралгүй тайван байж халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн амны хаалтыг тогтмол зүүж онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байх хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга М.Хуягбаатар анхаарууллаа.
Б.Гантуяа
| Цэцэрлэг суманд хөл хорио тогтоолоо |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31