Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаан болж коронавирүсний халдварын тархалт нэмэгдэж байгаа тул тус аймгийн харьяатаас бусад иргэдийн Хөвсгөл аймаг руу нэвтрэх хөдөлгөөнийг энэ сарын 12-ы өдрийн 06 цагаас 3 сарын 31-ий өдрийг дуустал хязгаарлах шийдвэр гаргалаа. Хөдөлгөөн хязгаарласантай холбогдуулан Рашаант сумын авто замын хяналтын цэгээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоож, Намнангийн ар дахь авто замын хяналтын цэгээр нэвтрүүлнэ. Харин аймаг доторх хөдөлгөөн, аймгаас гарч байгаа иргэдэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй бөгөөд орон нутаг ирж байгаа иргэд аймгийн харьяалалтай PCR-ийн шинжилгээ сөрөг байх шаардлагатай гэдгийг Хөвсгөл аймгийн Шуурхай штабын дарга М.Хуягбаатар мэдээллээ.
Б.Ганаа
| Хөвсгөл аймгийн харьяатаас бусад иргэдийг нэвтрүүлэхгүй |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31