Хөвсгөл аймагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр коронавирүсний цар тахлын үед алслагдсан багийн сум, багийн эмч нарыг чадваржуулах төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд “Сум багийн эмч нарыг чадваржуулах" сургалтыг Ренчинхлүмбэ, Цагааннуур, Улаан-Уул сумдыг бүсчлэн Ренчинлхүмбэ суманд зохион байгуулав.

Тус сургалтаар багийн эмч, сумын эрүүл мэндийн төвийн дарга нарыг Ковид-19 цар тахлын үеийн бэлтгэл бэлэн байдал, тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх зэрэг чиглэлээр онолын болон дадлага сургалт хослуулан зааж байлаа. Мөн коронавирүсний халдварын үед хамгаалах хувцас хэрхэн өмсөж, тайлах, гараа угааж цэвэрлэх, сорьц цуглуулах, ариутгалын бодис хэрэглэх, тандалт шинжилгээ авах зэрэг мэдээллийг өглөө.

Тус сургалт онол дадлага хослон явагдсан нь илүү үр дүнтэй боллоо гэдгийг багийн эмч нар хэлж байлаа. Төслийн үр дүнд хөдөө орон нутгийн алслагдсан багийн эмч нар коронавирүс халдварын үед авч хэрэгжүүлэх бүрэн мэдлэг мэдээлэлтэй болж байгаа ажээ. Сургалтын дараа Ренчинхлүмбэ сумын Онцгой комиссыг хуралдуулж, сумын шуурхай штабын бэлэн байдал, төлөвлөгөөтэй танилцлаа.

| Сум багийн эмч нарыг чадваржуулах сургалт Ренчинлхүмбэ суманд боллоо |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31