Дархан-Уул аймгаас Хөвсгөл аймагт ирсэн 364 иргэнийг энэ сарын 8-ны дотор давтан шинжилгээнд хамруулна гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.
Дархан-Уул аймагт иргэдээс авсан түүвэр шинжилгээний үеэр гудамжинд явж байсан хүнээс коронавирүс илэрсэн учраас орон нутагт ирсэн иргэдийг яаралтай давтан шинжилгээнд оруулахаар болжээ. Мөн Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 12 сарын 2-ны өдрийн 39-р хурлын шийдвэрээр Хөвсгөл, Булган, Орхон аймгаас ирэх иргэдийг тодорхойгүй хугацаанд хүлээн авах боломжгүй болсон тул иргэдийг тус аймаг руу зорчих шаардлагагүй гэдгийг Шуурхай штабаас анхааруулж байлаа.
Б.Гантуяа
| Дархан-Уул аймгаас ирсэн 364 иргэнийг давтан шинжилгээнд хамруулна |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31