Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас мэдээлэл хийж эрсдэлт бүс нутгаас иргэдээ татаж эхэлсэн энэ үед хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Улаанбаатар хотоос 12 автобус, Дарханаас 8 автобус нийт 20 автобус, 200 орчим жижиг тэрэгтэй нийт 1600 орчим иргэд ирсэн байна.
Зорчин ирж буй иргэдийн шинжилгээний дүгнэлтийг Цагдаагийн байгууллагын шалгах багажаар уншуулан оруулж байгаа гэнэ.
Энэ үеэр шинжилгээ өгөөгүй иргэн ирсэн байсныг илрүүлж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан гэдгийг ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Тус аймгийн 9000 гаруй иргэд орон нутагтаа ирэх хүсэлтээ Шуурхай штабт хүргүүлээд байгаа аж.
| Хөвсгөлд Улаанбаатар, Дарханаас 1600 орчим иргэд ирсэн байна |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31