Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас хот хоорондын постоор орж ирсэн иргэдийг бүртгэлжүүлэн тандалт судалгааг хийж, иргэдээс коронавирүс илрүүлэх шинжилгээг түргэвчилсэн оношлуураар авч эхэллээ.
Өнөөдрөөс эхлэн хот хоорондын пост дээр шинжилгээ авах цэг байгуулан голомттой бүс нутгаас ирсэн хүн бүрээс шинжилгээг хийж байна. Түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн тохиолдолд шинжилгээг Эрдэнэт хотын бүсийн оношлогооны төвд хүргүүлж PCR шинжилгээгээр баталгаажуулах юм. Тус аймгийн Зооноз өвчин судлалын төвд PCR аппараттай бөгөөд полимеразын гинжин урвалын шинжилгээг хийх хүний нөөцийг чадваржуулах, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа
| Улаанбаатар хот чиглэлийн пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч эхэллээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31