Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр өдөр бүрийн 15 цагт сургалт мэдээллийг цахимаар хийж арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Коронавирүсний өвчлөл бүртгэгдсэн Улаанбаатар, Сэлэнгэ болон Дархан-Уул аймгаас ирсэн 81 зорчигчийн мэдээллийг цуглуулж, иргэдийг бүртгэлжүүлэн зөвлөгөө мэдээллийг өгсөн байна. Мөн тус аймгийн Цэцэрлэг суманд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ирсэн 1 иргэнийг хяналтад аван гэрийн ажиглалтад авсан байна. Гэхдээ энэ нь урьдчилан сэргийлэх зорилгоор ажиглаж байгаа гэдгийг онцолж байлаа. Хамгийн гол нь иргэд баталгаат мэдээллийг түгээж байхыг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр анхааруулж байлаа.
Б.Гантуяа
| Сэлэнгэ аймгаас Цэцэрлэг суманд ирсэн иргэнийг гэрийн ажиглалтад авчээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31