Хөвсгөл Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгонд нийт 44 пост ажиллаж мэргэжлийн анги, байгууллагуудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Мөрөн сумын хэмжээнд 24 чиглэлд 47 алба хаагч иргэдэд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна. Зарим иргэд шалтгаангүй айл хэсэх, чөлөөтэй зорчих тохиолдол удаа дараа гаргаж байгаа гэнэ. Тус иргэдэд эхний удаа сануулах арга хэмжээ авч байна. Удаа зөрчил гаргаж буй иргэдэд хариуцлага тооцно гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам, хамгаалах тасгийн дарга хошууч Б.Пүрэвсүрэн анхааруулж байлаа.
Б.Гантуяа
| Хөвсгөл аймгийн хэмжээнд 44 пост ажиллаж байна |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31